Хөвсгөлийн бөхчүүд Цэцэгт нугад бэлтгэлдээ гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний бөхчүүд эрт цагаас наадамлаж ирсэн Хүй мандлын дэнжийн ойролцоох Цэцэгт нуга хэмээх газар Улсын харцага Г.Элбэг багшийн удирдлаган дор наадмын бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний тэргүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эрчим хүчний сайдын зөвлөх О.Батчулуун, Радио, телевизийн үндэсний сүлжээний газрын захирал С.Цагаанхүү болон "Хөвсгөл Хөгжил Сан"-гийн хамт олон дэвжээнийхээ бөхчүүдийн галаар зочилж, сорилго барилдааныг үзэж сонирхон баяр наадмын бэлтгэлд нь дэмжлэг үзүүлсэн байна. Хоймор нутгийн бөхчүүд Ардын хувьсгалын 96 жилийн ойд одтой сайхан барилдаж аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгах олон хүчтэн төрүүлэхээр эв эеийг эрхэмлэн бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Б.Гантуяа