Хоригдлууд номын сангаар үйлчлүүлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:34:59

Увс аймгийн Төв номын сангаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд өнгөрсөн мягмар гарагт Нээлттэй хаалганы өдрийг зохион явуулсан байна.

Энэ үеэр хоригдлуудад карт нээж өгч, уншихыг хүссэн номыг нь түр хугацаагаар олгожээ. Хоригдлууд номоо уншиж дуусаад дахин авах боломжтой бөгөөд Цагдан хорих байрны албан хаагчид уншихийг хүссэн номыг нь Төв номын сангаас очиж авах аж.

Амьдралдаа алдсан хүмүүсийн оюунд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэндээ аймгийн Төв номын сангийн хамт олон сэтгэл өөдрөг байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ