Шинэ цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-04 18:06:18
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын төв хэсэг болох 9-р багт сургуулийн өмнөх боловсролын хүртээмж муу байгаатай холбогдуулан ЭМГ-ын хуучин байрыг цэцэрлэг болгон засварлаж тохижуулах ажил дуусчээ. Өнгөрсөн сард цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан байна.
9-р багийн 15, 16-р байрны дунд орших энэхүү цэцэрлэг тус цэцэрлэг 9-р сарын 1-нээс эхлэн 10 бүлэгт 250 хүүхдийг хүлээж авахаар төлөвлөж байгаа гэж БСУГ-аас мэдээлэв.
Цэцэрлэгийн засварын зардлыг ОНХС-аас санхүүжүүлсэн байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ