Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг хууль бус гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-04 18:23:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр тайлбар хийлээ. Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудлаарх шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд удаа дараа гарч байгаатай холбоотой Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс албан ёсоор мэдэгдэл хийлээ. УИХ-ын 23 дугаар тогтоолд Монгол зэс корпорацитай хэлэлцээр хийсний үндсэн дээр 49 хувийн хувьцааны эзэмшлийг шилжүүлэхээр заасан ч шалгалтын явцад огт хэлэлцээ хийгээгүй нь батлагдсан гэдгийг албан ёсоор мэдээлэв.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн төлөөлөн удирдах зөвлөл  /ТУЗ/-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сард гаргасан шийдвэрийн эсрэг ОХУ-ын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” компани нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ирсэн дээрх гомдлыг тус шүүх хуульд зааснаар хоёр сарын хугацаанд багтаан өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ““Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” Засгийн газрын шийдвэр хууль бус” гэж үзсэн байна. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ