“Онон гол миний гол" өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:49:34
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр сумын  ЗДТГ, ИТХ хамтран "ОНОН ГОЛ МИНИЙ ГОЛ" өдөрлөгт арга хэмжээг  энэ сарын 14-ний өдөр Онон голын элсэн шарлагын газарт зохион байгуулахаар болжээ.

Энэхүү өдөрлөг нь Онон хатан ижийгээрээ бахархах, алдаршуулах, Онон голоо хайрлан хамгаалах сэтгэлгээг иргэдэд түгээх зорилготой бөгөөд өдөрлөгт "ОНОН" нэртэй хүмүүс болон аж ахуйн нэж, байгууллагуудыг  оролцохыг урьж байна.

Өдөрлөгийн үеэр элсний волейбол, хөл бөмбөг, 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн /11-13 нас/, 100 м-ийн гүйлтийн тэмцээн /6 хүртэлх насныхны дунд бөөн гараагаар/, дугуйн уралдаан /7-10 нас/, завины тэмцээн, усанд сэлэх, шумбах тэмцээн /14-16, 17-18, 19-с дээш нас/, Онон хамтлагийн тоглолт, "Онон гол" дуу, шүлгийн тэмцээн, "Хоолны баяр" үзэсгэлэн худалдаа, "Онон голоо магтан дуулъя" Онон голоор нэрлэгдсэн иргэдийн тоглолт,  галын наадам зэрэг арга хэмжээнүүд болох аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ