Санал өгөх өдөр захууд амарч, архи худалдахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-05 10:57:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэ сарын 6.7.8-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байх захирамж гаргав.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор 7-ны буюу сонгуулийн санал хураах өдөр томоохон зах худалдааны төвүүдийг ч амраах шийдвэрийг гаргав.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ