"Хүч" спорт хороог "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-05 11:27:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.
Хүч спорт хороо нь 1946 онд Дотоод явдлын яам, Хязгаарын газрын биеийн тамирчдыг нэгтгэн “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдаж 1951 онд “Хүч нийгэмлэг” болгон нэрийг нь өөрчилжээ.Өнгөрсөн хугацаанд тус хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпийн наадмаас хүрэл медаль, боксын спортын төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпийн наадмаас хүрэл медаль тус тус авч байжээ. Жудо бөхийн спортын төрлөөр М.Уранцэцэг монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны дэлхийн аварга болсон.
Тус хорооноос:
Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1,
Монгол Улсын Ардын багш 2,
Монгол Улсын  Соёлын гавъяат зүтгэлтэн 1,
Монгол Улсын  Гавъяат дасгалжуулагч 5,
Монгол Улсын  Гавъяат тамирчин 30,
Олон улсын хэмжээний мастер 60,
Спортын дэд мастер, мастер 850,
Олон улсын шүүгч 4,төрөн гарч, төрийн дээд шагналаар 85 тамирчин, дасгалжуулагч, алба хаагч шагнуулсан төдийгүй 1990-2015 онд Монгол Улсын оны шилдэг тамирчнаар 31 тамирчин шалгарч байсан түүхтэй билээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ