Улсын Дээд шүүхийн ажилтнууд тангараг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-05 16:40:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөв.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын туслах-шинжээч А.Эрдэнэт, Шүүгчийн туслах-шинжээч И.Хажидмаа , Шүүн таслах ажиллагааны аюулгүй байдал хариуцсан шинжээч Г.Хэрлэнчимэг нар эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн залууст хамт олон нь баяр хүргэж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв төрийн албанд үр дүнтэй ажиллаж, эцэг эхийнхээ нэрийг сайнаар дуудуулж явахыг ерөөв.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ