Ахуйн түймэр гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-07-06 15:38:02
Увс /МОНЦАМЭ/ Он гарсаар Увс аймгийн Онцгой байдлын газарт ахуйн түймрийн дуудлага цөөнгүй ирсэн байна. Ахуйн түймрийн шалтгаан нь ихэвчлэн цахилгааны утасны аюулгүй ажиллагааг хангаагүйтэй холбоотой аж.
“2017 он гарсаар 55 удаагийн ахуйн түймэр гараад байна. Гал түймэр бол хормоор хэмжигддэг гамшгийн аюултай үзэгдэл. Гал гарч эхэлсэн л бол хэдхэн секундын дотор таны эд хөрөнгийг сүйтгээд зогсохгүй амь нас, эрүүл мэндийг тань хохироох эрсдэлтэй. Иймд чанаргүй цахилгааны утас ашиглахгүй байх, цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй ажиллагааг хангах тал дээр иргэд анхаарах хэрэгтэй. Зарим айл өрхүүд толуурнаас гэр хүртэлх цахилгааны утасны аюулгүй ажиллагааг хангаагүйгээс гал түймэр гарч байна” хэмээн аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Д.Пүрэвжав хэллээ.
Харин аймгийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ