Сураггүй болсон Онцгой байдлын 25 алба хаагчийг оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-09 10:10:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хоёр хоногийн өмнө Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан ой хээрийн түймэр унтраахаар явсан Нийслэлийн гал унтраах ангийн 25 гал сөнөөгчтэй  холбоо тасраад байсан юм. Тэгвэл өчигдөр сураггүй болсон алба хаагчдыг олжээ.

Тэд 10 хоногийн өмнө Мөнгөнморьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ба хоёр хоногийн өмнө түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүсжээ.

Ингээд энэ сарын 6-ны өдөр буюу  өнгөрсөн пүрэв гаригт гал сөнөөгчдийг авахаар хотоос машинтай алба хаагчид очсон ч тэд хоорондоо зөрж, хоёр хоногийн турш холбоо тогтоож чадаагүй байна. Сураггүй болсон 25 гал сөнөөгчийг олохоор эхний өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийжээ. Тэд уржигдар үдээс хойш хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байсан аж. Энэ дагуу ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргаж, 25 аврагчийг олохоор тус сум руу явуулсан юм. Нисдэг тэрэг удаан хайсны эцэст онцгой байдлын алба хаагчдыг өчигдөр олж, нийслэлд  авчирчээ.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ