Алслагдсан 2 суманд үүрэн холбооны 3 G сүлжээг нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгаас төрийн түшээгээр сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг орон нутагт ажиллах үеэр нутгийн иргэдээс алслагдсан сумуудыг интернэтэд холбож өгөх хүсэлтийг ирүүлсэн байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын тавьсан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн төвөөс 200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх сумдад үүрэн холбооны 3G сүлжээг нэвтрүүлэн, интернэтэд холбуулж, хөгжлийг хөдөөд хүргэх шинэ боломжийг нээж өгчээ.
Тус ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон богино хугацаанд чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй аялагч жуулчид цахим ертөнцөд хүссэн цагтаа нэвтэрч мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсонд иргэд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Хөвсгөл аймагт шилэн кабельд холбогдоогүй дөрвөн сум байдаг ба тэдний нэг Цэцэрлэг сумыг 2017 ондоо багтаан шилэн кабельд холбохоор ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа