Япон улс Умард Солонгост эсэргүүцэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Умард Солонгосынх байх магадлалтай хөлөг онгоц галт зэвсэг байж болзошгүй зүйлээр Японы загас агнуурын газрын эргүүлийн хөлөг онгоц руу онилсон явдал энэ сард гарсан ба үүнтэй холбогдуулан Япон улс Умард Солонгост эсэргүүцлээ илэрхийлжээ.
Уг хэрэг явдал Японы эдийн засгийн онцгой бүст болсон байна. Японы засгийн газрын эх сурвалж мэдээлэхдээ "уг хэрэг явдал өнгөрсөн баасан гарагт болсон" гэжээ. Товчоор хэлбэл, эргүүлийн онгоцыг харъяалал нь үл мэдэгдэх онгоц хөөж явсан ба Японы хөлөг онгоц руу галт зэвсэгтэй төстэй зүйлээр онилж байсан байна.
Уг онгоц нь Умард Солонгосынх байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Япон улс иймэрхүү үйлдлийг дахин давтан гаргахгүй байхыг Умард Солонгосоос шаардаж, Бээжин дэх Японы элчин сайдын яамаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Японы загас агнуурын газар нь Умард Солонгос болон бусад орнуудад хамаарах усан онгоцуудын хийж буй хууль бус загас агнууртай тэмцэх зорилгооро эргүүлийн онгоцоо Япон тэнгисийн эдийн засгийн онцгой бүс рүү илгээдэг байна. Япон улсын засгийн газраас уг арга хэмжээг чангатгахын тулд Япон тэнгисийн Ното хойгийн усанд эргүүл онгоц явуулах талаар хэлэлцэж байгаа аж.
Х.Сарнай