Хятадад орон сууцанд гарсан түймрийн улмаас 22 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-16 12:04:04
НАНЬЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Жянсү мужид өнөөдөр өглөө орон сууцны барилгад гал гарсны улмаас 22 хүн амиа алдсан тухай орон нутгийн удирдлага мэдэгдлээ.

Чаншү хотын Юшан хотхоны хоёр давхар орон сууцны байранд өглөөний 4:30 минутын орчимд гал гарч эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг байранд 20 гаруй хүн амьдардаг байсан бөгөөд гал юунаас үүдэлтэй болохыг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж.
Х.Сарнай 
 



Холбоотой мэдээ