Долдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-24 08:43:27
10.00 цагт БСШУСЯ-нд Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль"-ийн нээлт болно.

10.00 цагт “Хонхны дуу” клубт Ардын их хурал хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийнэ.

10.30 цагт Улаанбаатар зочид буудалд "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хэвлэл мэдээллийн оролцоо" сэдэвт дугуй ширээний уулзалт болно.

11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хэсгийн хуралдаан болно.

11.30 цагт ХХААХҮЯ-нд улсын хэмжээнд дэх отор нүүдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард түмний өрийг тэглэх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт МУЗН-ийн зусланд Зүүн Азийн хүүхэд залуучуудын улаан загалмай хөдөлгөөний цугларалт болно.
Холбоотой мэдээ