Дорнод Хятадын тэнгис дээгүүр нисч байсан Америкийн цэргийн онгоцыг саатуулан буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-25 09:59:54

БЭЭЖИН. /VOA/. Дорнод Хятадын тэнгис дээгүүр тандалтын нислэг хийж байсан АНУ-ын цэргийн нисэх онгоцыг Хятадын хоёр сөнөөгч онгоц саатуулан буцаасан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.
 
Энэ хэрэг явдал амралтын өдрүүдэд болсон байна. Нэрээ нууцалсан Америкийн хоёр цэргийн албан хаагчийн “Reuters” агентлагт мэдээлснээр, Хятадын J-10 сөнөөгч онгоцууд АНУ-ын EP-3 онгоцны яг өмнө талд нь нисч байсан бөгөөд Америкийн нисэгчид мөргөлдөхгүйн тулд эргэх маневр хийхээс аргагүйд хүрсэн байна. Хятадын онгоцуудын нэг нь зэвсэглэсэн байсан аж. Тухайн хэрэг болох үед Америкийн тагнуулын онгоц Хятадын Чиндао хотоос 80 бээрийн зайд задгай тэнгис дээгүүр ердийн нислэг үйлдэж байжээ.
 
Хятадын эрэг орчмын газруудад ийм явдал олонтоо тохиолдох болсон юм. 5 дугаар сард Хятадын сөнөөгч онгоцууд цацраг идэвхт бодис илрүүлэх зорилгоор задгай тэнгис дээгүүр нисч байсан АНУ-ын онгоцыг саатуулан буцааж байсан юм.  

 

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ