Залуу эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ), Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ) өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний улс төрийн оролцоог дэмжих, хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг зорилт дэвшүүлжээ.
Энэ үеэр НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Залуучуудаас санал авч чадахгүй байгаа манай намын ялагдал хүлээсэн бас нэг шалтгаан. Тиймээс залуусын саналыг авахын тулд хүчээ нэгтгэн ажиллана" гэв.
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Өрх толгойлсон, төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал хүндрэлтэй байгаа. Тэгэхээр бидний зүгээс залуу эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд НАМЭХ-той хамтран ажиллана" хэмээв.
Ч.Ариунболд