63 согтуу жолоочийг журамлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-04 14:57:05

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 338 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын  252 дуудлага бүртгэгдсэн байна. 

Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж  12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Осолд өртөгсдийн ихэнх нь буюу 10 нь явган зорчигч байв. Эдний дотор нэг хүүхэд  осолд өртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон нь осол гаргахад нөлөөлсөн нь  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамласнаас харагдана.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ