Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатарт ахлах дэслэгч цол олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОнцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг Онцгой байдлын албаны ахлах дэслэгч цолоор шагнав.
Тэрбээр жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзан, цол тэмдгийг нь гардуулав. Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан билээ.
Б.Туул
Сэтгэгдлүүд