Суданд алба хааж буй энхийг сахиулагчид "1000 төгрөг" аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-04 15:31:36

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 2015 оныг "Ахлагч"-ийн жил болгон зарласан. Энэ хүрээнд ахлагчийн бүрэлдэхүүний ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэд, хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна. Энэ удаа ахлагч нар өөрсдийн санаачлагаар сайн үйлсэд нэгдсэн мэдээ Өмнөд Судан улсаас ирэв.

БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн энхийг сахиулагчид "25-р суваг" телевизээс зохион байгуулж буй "1000 төгрөг" сайн үйлсийн аянд нэгдлээ. Тус аяныг батальоны “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулж,  нэг цэргийн алба хаагч нэг доллар буюу нийт 580 долларыг хандивын дансанд шилжүүлэхээр болжээ. Дэлхийн халуун цэгт байгаа энхийг сахиулагчид ийнхүү  сайн үйлсийн аянд нэгдсэн нь сайхан мэдээ юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ