БНСУ-д алтан бөгж хулгайлсан монгол залууст эрүү үүсгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-04 15:46:27

БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газар алтан бөгж бүлэглэн хулгайлсан монгол залуусыг саатуулаад байгаа мэдээ бий. Өчигдөр орой  тус улсын  телевизүүд дээрх залуусын тухай дүрстэй мэдээ цацаж эхэлсэн байна.

Монгол улсын иргэн, эрэгтэй 31 настай У болон 28 настай Б нар нь 10 дугаар сарын 11-ний өдөр Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрийн  лангуун дээр байсан 4 сая 800 мянган воноор үнэлэгдэх 16 ширхэг, 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч солонгос худалдагчийг  хохиролгүй болгосон ч БНСУ- ын хуулийн дагуу дээрх монгол залууст эрүүгийн хэрэг үүсгэж, түр хориод байгаа юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ