Шүлхийн эсрэг вакцинжуулалт 13 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-08-15 09:26:56
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний өдрөөс мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа. Өлзийт, Хулд, Луус, Өндөршил, Гурвансайхан, Сайнцагаан сумын нийт 961 мянга 500 гаруй малд вакцин тарих бөгөөд өнөө өглөөний байдлаар  вакцинжуулалт 13.6 хувьтай байна.

Одоогийн байдлаар Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт шүлхийн голомт үүсч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд эдгээр сумыг аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм. Голомтын бүсээс нийт 192 мал устгаж, мал сүрэгт хийх мал эмнэлгийн үзлэг үргэлжилж байна.
Вакциныг дээрх сумдын нутагтай хил залгаа оршдог сумд буюу эрүүл бүс дэх мал сүргээс эхлэн тарьж, голомтын бүсийг гаднаас хумьсан байдалтайгаар дархлаажуулалт хийж байгаа юм.
Мал эмнэлгийн 15 ажлын хэсэг вакцинжуулалтыг хийж байна. Энэ сарын 20 гэхэд вакцинжуулалтыг дуусгах үүргийг аймгийн Засаг дарга өгчээ.
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ