НАСА бактериар дүүргэсэн томоохон бөмбөлгүүдийг нар хиртэх үеэр хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв буюу НАСА агентлаг маргааш /даваа гарагт/ нар хиртэх үеэр Монтана муж улсын их сургуультай хамтран стратосфер буюу давхраат мандал руу бактериар дүүргэсэн асар том бөмбөлгүүд хөөргөхөөр зэхэж байна.
Энэ нь Ангараг гариг руу аялах судлаачдад туслах зорилго бүхий “Eclipse Ballooning” төслийн хүрээнд хийж буй ажил гэнэ.
Америкийн эрдэмтэн судлаачдын баг камер болон судалгааны төхөөрөмжүүдээр тоноглогдсон 75 бөмбөлгийг газрын гадаргуугаас 24.3 км зайтай орших стратосфер руу илгээх аж.
Бөмбөлгүүдийн 30-д нь “Paenibacillus xerothermodurans” хэмээх маш тэсвэртэй бактери хийх гэнэ. Ингэснээр энэ бактери Ангарагийн гадаргуугын уур амьсгалд хэрхэн урвалд орж, хариу үйлдэл үзүүлэхийг олж мэдэх болно гэж судлаачид найдаж байна.
Бөмбөлгүүдэд тоноглосон камерууд нь нар хиртэлтийн үеэр үүл хэрхэн өөрчлөгдөж байгааг мөн бичиж авах юм.
Даваа гарагт нар хиртэх үеэр НАСА-гийнхан бөмбөлгүүдэд суурилуулсан камеруудаа ашиглан интернэтээр шууд бичлэг хийх ажээ.

Г.Доржханд