Хилийн тагнуулын хоёр хурандаа улсын нууцтай холбоотой хэргээр шалгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-05 16:07:39

Хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын нууцтай холбоотой хэрэгт шалгагдаж байгааг Прокурорын эх сурвалжаас авлаа. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан байна.

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Н.Адьяа, Ч.Дашдорж нарыг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэжээ. Прокурорын байгууллага "Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор мэдэээл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өгчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ