Балга усны нуурын тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-22 18:19:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн цэнгэг усны хамгийн том орд болох Балга усны улаан нуурын услалтын систем бүхий 100 га тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслийн уралдаан зарлажээ. 
Тус аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах уг тариалалтын талбай нь Даланзадгадаас зүүн урагш 45 км зайтай, Хан-Уулын баруун урд Балга усны улаан нуурын орчимд байрладаг юм.

Хашсан 128 га талбай бөгөөд уг талбайд 900 гаруй сая төгрөгийн өртөг бүхий Америкийн нэгдсэн улсын LINDSAY брэндийн Precision VRI гэх 565 метрийн урттай тойрог замын услалтын системийг суурилуулсан мөн аймгийн төвөөс 380-ын цахилгааны шугам татсан, услалтын системийг хашаажуулсан өргөст торон хашаа, тус бүр 10л/с хүчин чадал бүхий 3 ширхэг гүн өрмийн худаг, 15000м3 багтаамж бүхий ус хуримтлуулах цөөрөм зэрэг хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 
Газар тариалан эрхлэх чин хүсэлтэй хэн бүхнийг уг төслийн шалгаруулалтанд оролцохыг аймгийн 
Хөгжил хөрөнгө оруулалтын газраас хүсэж байгаа юм. 

Уг төслийг хэрэгжүүлснээр орон нутгийнхаа тариаланчдын хүрээг тэлж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой ажээ. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ