Ж.Жонсын сэргээшийн сорил эерэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-23 14:44:55
НЬЮ-ЙОРК./TASS/. UFC-ийн холимог тулааны хагас хүнд жингийн аварга Америкийн тамирчин Жон Жонс сэргээшийн сорилд бүдэрсэн тухай UFC-ийн хэвлэлийн алба мэдээллээ. 

Ж.Жонс аваргын төлөө эх орон нэгтэн Даниел Кормье-тэй тулалдахын өмнө буюу 7 дугаар сарын 28-нд өгсөн сэргээшийн шинжилгээ нь эерэг гарчээ. 7 дугаар сарын 30-нд болсон дээрх тулаанд Ж.Жонс гуравдахь үедээ өрсөлдөгчөө нокаутаар цэвэр ялсан юм.

Энэхүү ялалт нь өдгөө 30 настай Ж.Жонсын хувьд холимог төрлийн тулааны 23 дахь ялалт нь /10 нь нокаутаар/ болж байгаа ба тэрбээр ердөө ганцхан удаа ялагдал хүлээжээ. Ж.Жонс сэргээшийн сорилд хоёрдахь удаагаа бүдэрч байгаа нь энэ бөгөөд 2016 оны 7 дугаар сард UFC 200 тэмцээний өмнө түүний өгсөн сорил нь эерэг гарч байжээ. 2016 оны 11 дүгээр сард АНУ-ын Сэргээштэй тэмцэх агентлаг /USADA/ Жон Жонсыг нэг жилийн хугацаагаар тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.
О.Барс 
Холбоотой мэдээ