Бог малын арьс боловсруулах цехийг иргэдэд олгож эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-26 10:06:36
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд өрх бүрийн үйлдвэрлэлийг дэмжих шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж, өрхийн үйлдвэрлэл явуулж болох бага оврын тоног төхөөрөмжийг иргэдэд нийлүүлж эхэллээ.

Богийн арьс элдэгч бага оврын цехийг аймгийн хэмжээнд 20 ширхэг нийлүүлэх бөгөөд Эрдэнэбулган суманд 2, бусад суманд тус бүр нэг ширхэг нийлүүлэх аж. Цехийн түрүүч буюу 6 ширхэгийг Ихтамир, Булган, Эрдэнэбулган, Цэнхэр сумын иргэд хүлээн авсан байна. Энэхүү бага оврын тоног төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 8 сая төгрөг бөгөөд иргэдэд нийт үнийн 50 хувийг 3 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож, үлдсэн 50 хувийг төрөөс дааж байгаа ажээ.

Манай аймаг хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжиж буй хамгийн олон малтай аймгийн нэг. Тиймээс энэ давуу талаа ашиглан үйлдвэрлэгч аймаг болох шат дараатай ажлуудыг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ