Олон улсын сансрын станцын тойрог замыг 600 метрээр “дээшлүүлжээ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА./TASS/. Оросын нислэгийг удирдах төвийн мэрэгжилтнүүд Олон улсын сансрын станцын нислэгийн тойрог замын дундаж өндрийг нэмэгдүүлэх маневр хийсэн тухай ням гарагт ТАСС-д Нислэгийн удирдах төвөөс мэдээлжээ.
“Тус ажиллагааг “Прогресс МС-06” ачааны хөлгийн хөдөлгүүрийн тусламжтайгаар хийсэн байна”. Хөлгийн хөдөлгүүрийг тооцооллын цагт асааж, 117 секунд буюу 3 минут орчим ажиллуулжээ.
Маневрын дүнд Олон улсын сансрын станцын тойрог замын дундаж өндөр 600 метрээр нэмэгдэж 404,2 км-т хүрсэн байна.
Дээр маневрыг 9 дүгээр сарын 3-нд жолоодлоготой сансрын “Союз МС-04” хөлгийг газардуулах баллистик нөхцлийг бүрдүүлэх мөн 9 дүгээр сарын 13-нд “Союз МС-06” хөлгийг хөөргөн Олон улсын сансрын станцад залгах зорилгоор хийсэн” гэж Нислэгийн удирдах төв онцлон тэмдэглэжээ.

О.Барс