НАТО-гийн хүчин ур чадвар, чадавхаа сайжрууллаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-06 12:38:10

ЛИССАБОН. /Xinhua/. НАТО-гийн холбоотон орнуудын цэргүүд Итали, Испани, Португалид болсон “Trident Juncture” цэргийн сургуулилтад оролцож, байлдааны бэлэн байдал, ур чадвар, чадавхаа сайжрууллаа гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.

Өнгөрсөн хэдэн долоо хоногуудад холбоотны цэргүүд газар, агаар, тэнгисийн сургуулилтад оролцож, байлдааны бэлэн байдал болон хямралын үед хамтран ажиллах ур чадвар, чадавхаа сайжрууллаа гэж Столтенберг Португалийн Батлан хамгаалахын сайд Хосе Агилар-Бранкутай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурал Португалийн нийслэл Лиссабон хотоос өмнө зүгт 130 км зайд байрлах Троя хотод болсон байна.

Холбоотон орнуудад тулгараад байгаа аюулгүй байдлын сорилтыг даван туулах чадвар НАТО-д байгааг энэ сургуулилтаар харууллаа гэж тэрбээр мэдэгдэв.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай хүчнийг хэдхэн хоногийн дотор НАТО-гийн холбоотон орнуудад байрлуулах боломжтой болон аюулыг тогтоон барих бидний үйл ажиллагаа мэдэгдэхүйц, бодит болохыг үүгээр харууллаа гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр Газар дундын тэнгис, Хар тэнгис, Балтын тэнгис дэх ОХУ-ын цэргийн ажиллагаанд түгшиж байгаагаа илэрхийлээд, эдгээр бүс нутаг дахь ОХУ-ын цэргийн нөлөө нэмэгдэж байгаатай НАТО тэмцэх ёстой гэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ