Монголын зээлжих зэрэглэлийг буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-06 12:36:44

ЛОНДОН. /Ft/. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2015-2018 онд дунджаар 4.3 хувьтай байх тухай үнэлгээний “Standard & Poor's” агентлаг мэдээлэв.

Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 4.4, 2016 онд 5.5, 2017 онд долоо, 2018 онд мөн долоон хувьтай байна гэж дээрх байгууллага тавдугаар сард урьдчилан таамаглажээ.

“Экспорт болон гадаадын хөрөнгө оруулалтын урсгал сул байгаа нь Монголын санхүү, төлбөрийн тэнцэлд хүндээр тусч байна. Мөн бүтэц зохион байгуулалтын үр дүн муу зэрэг байдал ажиглагдаж байна. Тиймээс бид Монголын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+”-ээс “В” болгон бууруулж, хөрвөх байдлын үнэлгээг “ВВ-“ “В+” болгон өөрчиллөө. Мөн Засгийн газрын богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” болголоо гэж “Standard & Poor's” мэдэгджээ.

Үүнээс гадна, эерэг мэдээ бас байна гэж агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна.

Монголын уул уурхайн хоёр том төсөл төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжиж, худалдаа хийх нөхцөл нь сайжирвал Монголын гадаад төрх болон төсвийн байдлыг ирэх 3-4 жилд мэдэгдэхүйц өөрчлөх юм.

Наймдугаар сард Монголын Засгийн газрын “супер эвсэл” задарч, тогтворгүй байдалтай байсан хэдий ч тус улс өр зээлээ хоцроогоогүйг “S&P” онцлов.

Монголын УИХ дахь цөөнхийн байр суурийг үл харгалзан тус улсын Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг баталсан бөгөөд энэ сарын сүүлээр 2016 оны төсвийг танилцуулах үеэр өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлнэ гэж бид найдаж байна. Бидний бодлоор, Монголын засаглал болон бодлогын үр нөлөө сул хэвээр бөгөөд улс төрийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэх итгэл найдвар, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчинд сөргөөр нөлөөлж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ