Говь-Алтайд 2,9 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:07:07

Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ онд 18 сумын 87 багийн 6479 малчин өрхөд 2911090 толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 3654351 мал  өвөлжиж, хаваржихаар бэлтгэл хангасан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах” зааврын дагуу сумдаас ирсэн хүснэгтэн дүн мэдээг нэгтгэж дүгнэхэд мал өвөлжилтийн бэлтгэл тус аймгийн хэмжээнд 89 хувиар хангагдсан байна гэсэн дүн гараад байгаа ажээ. Өвөлжилтийн бэлтгэл хүлээн авах ажлын хэсэг бүх сумдад ажиллан хийсэн ажилтай нь газар дээр нь танилцан баталгаажуулах шаардлагатай зарим ажлыг гүйцээн хийлгэхээр ажиллаж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ