Орон гэргүй болсон иргэдэд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 12:59:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Байгалын онц аюултай үзэгдлийн улмаас орон гэрээ алдсан Хужирт сумын иргэдэд Улсын Онцгой комиссоос иж бүрэн гэр олголоо.

Өнгөрсөн сарын 18-ны өдөр тус сумын Шунхлай багийн нутагт хүчтэй мөндөр, аадар бороо орж, хуй салхи дэгдсэнээр 41 айл өрхөд 350 сая төгрөгийн хохирол учирч, 13 айл орох оронгүй болсон юм.
Тэдгээр айл өрхүүдэд олгоод буй иж бүрэн гэрийг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, сумын удирдлагууд хүлээлгэн өглөө. Тулгамдсан асуудлыг нь яаралтай шийдвэрлэж өгсөнд нутгийн иргэдээс талархалтай хандаж байна.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ