Саудын Аравийн шигшээ баг ДАШТ-2018-ын финалын хэсэгт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-09-06 11:08:10
МОСКВА./TASS/. Саудын Аравийн хөлбөмбөгийн шигшээ баг өөрийн талбайдаа хийсэн шигшээ тэмцээнд Японы багийг 1:0-ийн харьцаатайгаар ялж 2018 оны ДАШТ-ий финалын хэсэгт шалгарчээ.

Тус багийн довтлогч Фахад Аль-Муваллад тоглолтын 63 дахь минутанд гоол хийжээ.

Японы шигшээ баг 20 оноогоор группдээ эхний байрыг эзлэж байгаа ба энэ тоглолтоос өмнө 2018 оны ДАШТ-ий финалын хэсэгт оролцох эрхээ авсан билээ. Хоёр дугаар байранд 19 оноогоор Саудын Аравийн баг орсон ба тус баг шууд дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Австралийн шигшээ гуравт орсон ба Сирийн багтай тоглох юм. Энэ хоёр багийн хожсон нь Хойд, төв Америк, Карибын сав газрын орнуудын дөрөвдүгээр багтай ДАШТ-2018-ын финалын хэсэгт шалгарах эрхийн төлөө тоглох ажээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-2018 Оросын холбооны улсад 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд болно.
О.Барс 
Холбоотой мэдээ