Сүхбаатар аймгийн эмч мэргэжилтнүүд Дорнодод туршлага судлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн эмч мэргэжилтнүүд Дорнодод ирж шүдний өвчлөлийг хэрхэн бууруулах талаар туршлага судлаад буцав. Тэд Дорнод аймаг, Хэрлэн сумын зүгээс амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах тал дээр хөрөнгө мөнгөөр зогсохгүй бодлогын түвшинд анхаарч байгааг ихэд олзуурхсан юм.
Дорнод аймаг шүдний өвчлөлийг бууруулахын тулд “Эрүүл шүд” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлснээр бага насны хүүхдүүдийн 85 хувийнх нь шүд эрүүлжжээ. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангаас БОЭТ-д шүдний боор машин хоёрыг худалдан авч байрлуулснаар Шүдний тасгийн үйлчилгээний хүртээмж сайжраад байгаа. Дээрх туршлагыг аймагтаа нэвтрүүлж, үр дүнг нь үзнэ гэдэгтээ итгэлтэй байна гэж хөрш аймгийнхан онцлов.

Д.Дэлгэрмаа