Хөдөлгөөнт эмнэлэг сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-06 17:06:44
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЭМГ, БОЭТ хамтран хөдөөх сумдад хөдөлгөөнт эмнэлэг ажиллуулах гэж байна. Эмч нарын баг энэ сарын 11-нээс ирэх сарын 26-ныг хүртэл сумдад ажиллахаар төлөвлөжээ.
Хөдөлгөөнт эмнэлэг энэ сарын 11-нд Чойбалсан сумаас үзлэгээ эхэлж, хамгийн сүүлд Хөлөнбуйрт ажиллана. Энэ үеэр бүх сумын цэцэрлэг, сургуулийн сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийнэ гэж тус аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюун ярьсан.
Түүнчлэн эмч нарын бүрэлдэхүүнд нүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар хоолойн мэргэжлийн эмч нар ч багтжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ