“Булган гурил тэжээл" компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-13 15:54:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 384 113 ширхэг хувьцаа арилжсанаас 16  компанийн хувьцааны ханш өсөв.

Арилжаагаар 10  компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал  “Булган гурил тэжээл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол "Шивээ овоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.83 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 503 ширхэг үнэт цаас 49 сая 537 390 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар 692 ширхэг үнэт цаасыг  67 сая 559 960 төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаасыг  5 сая 100 мянган төгрөгөөр арилжаалжээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 993.98 нэгж болж 0.8 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 878 тэрбум 324 сая 361 890 төгрөг болсон байна. 
Б.Заяа
Холбоотой мэдээ