Хайрхан багийн төвийн барилгуудыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-14 20:55:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төвийн барилгуудыг ашиглалтад орууллаа.
2012 онд тус сумын нутаг Цагаан хадны орчимд барьснаас хойш дотор нь ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй орхисон байгууламж байсан билээ. Уг байгууламжийг тухайн бүс нутагт оршин суугчид "Гурван байшинт" хэмээн нэрлэх болсон юм. Энэхүү барилгуудыг орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр бүрэн засварлаж Хайрхан багийн төв болголоо.
Багийн удирдлагууд болон иргэд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэн гэрэл цахилгаан, ус, халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Энэ бүс нутагт 10 мянга орчим иргэн амьдардаг.
Энэхүү багийн төвийг засварлаж ашиглалтад оруулснаар иргэдэд нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээний байгууллагууд, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох эмчийн асуудлыг шийдвэрлэн төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Цаашид уг сууринг Хайрхан хот болгон хөгжүүлж, Гашуун сухайт, Цагаан хад орчмын олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдвэрлэхээр алсыг харж буй ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ