Иргэд хилчдэд агт бэлэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:23:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ой тайгын бүсийн хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөнөөс гаргасан уриалгыг Шаамар сумын иргэд дэмжин идэвхитэй оролцсон байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өрнөж буй Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн хилийн салбаруудыг унаажуулах "Нэг баг-Нэг агт", "Нэг аж ахуйн нэгж-Нэг мотоцикль" аянд Шаамарчууд идэвхитэй оролцлоо.

Шаамар сумын иргэд хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг дэмжиж байгаагаа илэхийлээд тус сумын “Охиндий” 2-р багийн малчин Ж.Одмандах, сумын Уяачдын холбооны тэргүүн С.Баяртогтох нар тус бүр нэг нэг агтыг Хилийн цэргийн 0243-р ангийн удирдлагуудад хандивлаж, эх орныхоо хилийн халдашгүй дархан байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийхээ үүргийг биелүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ