Тайландад болж байгаа тэмцээнд оролцогчдын хоёр нь Дорнодынх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:15:45

Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо өнгөрсөн сарын 26-наас эхлэн явагдаж байна. Тэмцээнд 32 орны 231 тамирчин оролцож байгаа юм.

Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь аравдугаар сард Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг анх удаа энэхүү тэмцээний жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад олгохоор болсон юм.
Энэхүү тэмцээнд Монголоос 4 тамирчин оролцож буй бөгөөд 2 нь Дорнод нутгийн залуус юм. Тухайлбал 56 кг-д тулалдсан ОУХМ Э.Идэрхүү Хойд Солонгосын Ча Кил, Японы Фужита Кенжи нарыг ялан хүрэл медалын төлөө Дэлхийн аваргийн хүрэл медальт Казахстаны тамирчин Кайратад оноогоор ялагдан шагналт байрт шалгаран тэмцээнээ дуусгалаа.
Харин 60 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай энэ жинг толгойлон эхний даваандаа гоц мөргөж, дараагийн тойргуудад Индонези улсын тамирчин Папенданг, эзэн орны тамирчин Лонгчин нарыг ялж, хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ. Тэгвэл маргааш мөнгөн медалийн төлөө Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдахаар оноолт таараад байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд