Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын концессын гэрээг цуцалсан талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-09 09:38:20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулах тухай, Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн тухай, Францын хүнсний тусламжийн эргэлтийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-г цуцалсантай холбоотой үүсч байгаа асуудлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр маргааш буюу энэ сарын 10-нд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ