Хөвсгөлд төрөлт сүүлийн 5 жил дараалан буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-18 18:15:46
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 5 жил дараалан төрөлт буурчээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар 1862 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 148 тохиолдол буюу 7,9 хувиар буурсан байна. 2013 онд аймгийн хэмжээнд 2281 эх амаржиж байсан бол түүнээс хойш буурсаар байгаа гэнэ.
Төрөлт яагаад буурч байгаа тухай албан ёсны судалгаа гараагүй ч эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байна. Мөн эмэгтэйчүүд ихэвчлэн өрх гэрээ авч явж буй учраас тэд хөдөлмөрлөх, ар гэрээ авч явахын тулд төрөлт буурч байгаа гэж зарм хүмүүс тайлбарлаж байлаа.  Төрөлт Алаг-Эрдэнэ, Жаргалант, Их-Уул, Рэнчинлхүмбэ, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад өсч, бусад сумдад өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийт төрсөн эхчүүдээс 6 ба түүнээс дээш удаа хяналтад хамрагдсан хамрагдалтын хувь 89,7 хувь байгаа гэнэ.
 Б.Гантуяа 
Холбоотой мэдээ