Хулгайд алдсан "Лексус 570" машиныг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-19 09:26:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн газарт сүүлийн үед автомашины хулгай ихээр бүртгэгдэх болжээ.

Хэд хоногийн өмнө нэгэн иргэн өөрийн цахим хаягтаа “Лексус 570” маркийн автомашинаа гэрийнхээ гаднаас алдчихлаа. Харсан хүн байвал мэдээлэл өгөөч” хэмээн зар тавьжээ. Хулгайд алдагдсан “Лексус 570” маркийн автомашиныг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олсон төдийгүй хулгайч нарыг нь ч илрүүлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ