Согтуугаар үйлдсэн авто осол нэлээд гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэжээ. Осол, хэргийн улмаас нийт таван хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 0-10 насны нэг хүүхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцов. Мөн явган зорчигч мөргөж гэмтээсэн таван осол, мөргөлдөх хэлбэрээр долоон осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг То вангийн гудамж, 19 дүгээр хорооллын үйлчилгээний урд замд "Sonata-6" маркийн автомашины жолооч О нь явган зорчигч долоон настай Н-г мөргөж гэмтээсэн. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Цахилгаанчины уулзварт "Avante XD" маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "T.Corolla, T.Crown" маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргүүдийг шалгаж байна.
Ж.Батсайхан