Усанд осолдсон иргэний цогцсыг дөрөвдэх өдрөө хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Нүхтийн үзүүр гэдэг газар 33 настай иргэн Э Сэлэнгэ мөрөнд осолдсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 4 дахь өдрөө зохион байгуулж байна. Онцгойгийн албан хаагчид усаар 85 км, явганаар 16 км газарт эрэн хайж, гүний шумбалтыг 9 удаа хийсэн байна. Цаашид ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих, зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй болзошгүй эрсдлээс үргэлж сэргийлж байхыг Хөвсгөл аймгийн Онцгой баядлын газраас анхааруулан сэрэмжлүүлсээр байна.
Б.Гантуяа