"Хэсгийн байцаагч-2017" тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн байцаагч шалгаруулах “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр эхэллээ. “Хэсгийн байцаагч-2017” ажил мэргэжлийн шилдэг алба хаагч шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсээс шалгарсан шилдэг алба хаагчид өрсөлдөж байна. Өнөөдөр хэсгийн байцаагчдын хууль, эрх зүй, гадаад хэлний мэдлэгийг шалгах бичгийн шалгалт болон компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах ур чадварын тэмцээн явууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан