Аймгийн удирдлагууд цагдаагийн бэлтгэл хурандаа нарт шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 13:27:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд “Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгаас төрөн гарсан, гавъяаны амралтандаа сууж буй цагдаагийн хурандаа цолтнуудад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан ЦЕГ-ын Ахмадын холбоотой хамтран ахмад, дунд, залуу үеийг холбосон уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа ба энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар бэлтгэл хурандаа нарыг Хүндэтгэлийн өргөөнөө хүлээн авч, шагнал гардуулсан юм.
Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Бат-очир, Б.Батбаяр, Ц.Даваадорж, Ц.Ичинноров, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр ЦЕГ-ын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Билгээ, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит “Төрийн шилдэг түшээ” тэмдгээр Монгол Улсын гавъяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа П.Лувсандорж, Монгол Улсын үйлчилгээний гавъят ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Ё.Ядамсүрэн, “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар цагдаагийн бэлтгэл хурандаа Х.Рэгсүрэн, П.Гэндэнгийн нэрэмжит “Хүндэт медаль”-иар цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Бэхбат, Арвайхээр хот үүсэн байгууллагдсаны 290 жилийн ойн “Хүндэт медаль”-иар Х.Рэгсүрэн, Ч.Бат-Очир, Б.Батбаяр, Ц.Даваадорж, Ц.Ичинноров нарыг тус тус шагнажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ