Орон сууцны хуучин байрыг зурагжуулж, хувийн хэрэгтэй болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-21 15:02:35
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн хэмжээнд 33 Сөх холбоо үйл ажиллагаа явуулж иргэд, оршин суугчдынхаа амар тайван, ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
1999 онд Орон сууцны контор татан буугдсанаас үүдэж хуучин цагийн барилгуудын бичиг баримт байхгүй болжээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс аймгийн Захирагчийн алба, СӨХ-той хамтран өнгөрсөн 4-н сараас эхлэн “Дархан Дизайн” ХХК-тай хамтран өөрсдийн төсвөөр орон сууцны зургийг зуруулсан байна.

Өнөөдөр СӨХ-ийн удирдлагууд энэхүү орон сууцны зурагтай танилцан барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл шинэчлэл, их засварын хувийн хэргээ хүлээн авлаа.
Ингэснээр хуучны 132 орон сууцны 628 орц зураг төсөв, хувийн хэрэгтэй болж байна.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ