“Сайншандаас Жанчхүүгийн даваа хүртэл” ном олны хүртээл боллоо

Орон нутагт | Дорноговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:24:54

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж ахмад уран бүтээлч Д.Сэдэд “Сайншандаас Жанчхүүгийн даваа хүртэл” нэртэй нэгэн шинэ номыг эмхтгэн олны хүртээл болголоо.

Тус номонд Сайншандад байрлаж байсан долдугаар хуягт бригадын гүйцэтгэсэн үүргийг тод томруун гаргасан бөгөөд улмаар Сайншанд-Цагаан-Овоо-Пянзан-Баруун сөнөд-Завсар-Дабэйгунси-Шанду-Жанбэй-Жанчхүүгийн чиглэлд 700 гаруй км газарт дайсны эсрэг сөрөн байлдаж баатарлаг гавьяа байгуулсан тухай түүхийг бодит үнэнд тулгуурлан бичсэн байна. Номын эхний бүлэгт дэлхийн хоёрдугаар дайны үе болон монгол орны тухай, дэд бүлэгт МАХЦ зүүн хойд Хятад, Өвөрмонголыг чөлөөлөх дайнд оролцсон тухай, төгсгөлд нь одоо цагт амьд сэрүүн байгаа ахмад дайчдын дурсамж, дурдатгалыг багтаасан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд