“Уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох талуудын оролцоог хангах боломж” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-21 18:15:31
Хэнтий /МОНЦАМЭ/. Уул уурхайн шийдвэр гаргалтад орон нутгийн талуудын тэгш оролцоог хангах зорилготой Төр захиргааны байгууллагуудын удирдлага мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өчигдөр Чингис хотод боллоо.

Дэлхийн байгаль хамгаалах сан, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын хамтарсан тус сургалтад сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль хамгаалагчид, Байгаль орчны хяналтын байцаагчид болон холбогдох талуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Ашигт малтмалын тухай хуулинд уул уурхайн компаниуд тухайн орон нутгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааг хянах дүгнэх хороо байгуулна гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч тэрхүү хороог яаж байгуулах, хэрхэн ажиллах талаар тодорхой журам байдаггүйгээс болоод уг хуулийн хэрэгжилт тааруу байдаг аж. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн зөвлөх баг энэхүү журмыг боловсруулж, Батширээт сумын Гутайн даваа, Увс аймгийн Хотгорын уурхайд нэг жилийн хугацаатай туршихаар болжээ. Тус ажлын үр дүнд уул уурхайн шийдвэрт иргэд талуудын оролцоо жигд хангагдаж байвал улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ