“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулна хэмээн залилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:11:00

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулна гэх нэрийдлээр бусдаас бэлэн мөнгө авч залилсан гэмт хэрэг буурахгүй байна.

Энэ он гарснаас хойш ийм төрлийн гэмт хэрэг хуулийн байгуулагад гурав бүртгэгджээ. Үүний улмаас 10 гаруй иргэн 2-60 орчим сая төгрөгөөр хохирчээ. Иймд аймгийн Прокурорын газраас иргэдийг залилангийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд амар хялбар аргаар ажилд орох сонирхолтой байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг гаарах шалтгаан нь болж байгаа ажээ. Үүнээс гадна бэлэн мөнгөө хурдан хугацаанд өсгөх зорилгоор бусдад мөнгө зээлүүлэхдээ албан ёсны гэрээ байгуулдаггүйгээсээ болж хохирч буй иргэн олон байгаа гэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ