АНУ-ын бөмбөгдөгч нисэх онгоцууд Умард Солонгосын зүүн эргийн дээгүүр нислэг үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний “B-1B Lancer” бөмбөгдөгч онгоцууд болон “F-15C” сөнөөгч нисэх онгоцууд өчигдөр Умард Солонгосын зүүн эргийн дээгүүр нисэж өнгөрсөн тухай Пентагон мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг уламжилжээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дэйн Вайт мэдэгдэхдээ “Энэ нь АНУ-ын бөмбөгдөгч болон сөнөөгч нисэх онгоцууд XXI зуун гарснаас хойш хоёр Солонгосын хооронд орших цэрэггүй бүсээс хойд зүгт хамгийн хол зайд ниссэн анхны тохиолдол боллоо. Энэ нислэг нь Умард Солонгосын бодлогогүй үйлдэлд бид анхаарлаа ихээхэн хандуулж байгаагийн илрэл юм” гэжээ.

Бөмбөгдөгч нисэх онгоцууд нь Гуам арал дахь Андерсоны агаарын цэргийн хүчний баазынх бол сөнөөгч нисэх онгоцууд нь Окинава дахь Каденагийн агаарын цэргийн хүчний баазынх аж.
Пентагоны мэдэгдэлд “Умард Солонгосын ямар ч аюул заналхийллийг дарахын тулд АНУ цэргийн арга хэмжээ авахаас буцахгүй гэдгийг энэ нислэгээр тодорхой харууллаа. Бид улс орноо болон холбоотнуудаа хамгаалахын тулд бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна” гэж цохон тэмдэглэжээ.
Г.Доржханд